Сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний есөн сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 787.2 тэрбум төгрөгийн зээлийг 10.5 мянган өрхөд олгоод байна. Энэ онд сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийн зээлийг олгож байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

 

Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Монголбанкнаас 2021 оны арав болон арваннэгдүгээр саруудад тус бүр 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 26.7 тэрбум төгрөгийг нэмснээр тухайн хоёр сард нийт 133.4 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор байна.

Түүнчлэн, тус хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзахын зэрэгцээ холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас тус хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт бүрэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллана гэж Монголбанкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top