Ковид цар тахлын нийгэм, эдийн засаг дахь нөлөөллийг бууруулахын тулд өнгөрсөн оны эхнээс дэлхийн улс орнуудын засгийн газрууд төсвийн нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ хүрээнд улс орнуудын хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн зардал 2020 онд 14 их наяд ам.долларт хүрчээ. Үүнээс 7.8 их наяд ам.доллар нь төсвийн нэмэлт зардал, татварын хөнгөлөлт, 6 их наяд нь зээл, зээлийн баталгаа зэрэгт зарцуулагджээ.
Төсвийн зардал нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил буурч орлого тасалдсан нөлөөгөөр төсвийн алдагдал:
Үүнийг дагаад улс орнуудын Засгийн газрын өр дунджаар ДНБ-ий 98 хувьд хүрч, өмнөх оныхоос 14.1 нэгж хувиар нэмэгджээ.
Тухайлбал, Канад, Япон, АНУ, Итали, Испани зэрэг “Их 20” бүлгийн орнуудад өрийн хэмжээ хамгийн ихээр буюу ДНБ-ий 20-30 нэгж хувиар нэмэгджээ. Эдгээр оронд халдварын тархалт эрчимтэй байснаас шалтгаалж төсвийн зардал огцом нэмэгдсэнээс гадна бизнесийн эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн бусад арга хэмжээ хурдтай хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )