"Business Conference - 2021" арга хэмжээ ТУН УДАХГҮЙ

2021 оны 11 сарын 03

Голомт банк нийгмийн сайн сайханд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөр болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг үргэлж дэмжсээр ирсэн. Үүний жишээ нь, Монголын хийгээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн зах зээлийн хэтийн төлөвийн талаар хэлэлцэн, туршлага солилцох боломжийг бизнесийн салбарын тэргүүлэгч аж ахуй нэгж, тэдгээрийн удирдлагуудад олгодог Business Conference арга хэмжээ юм.

Харин энэ жилийн хувьд, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан Business Conference-2021 арга хэмжээг “Build Back Better” буюу “Илүү сайныг бүтээе” уриан дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд Монголын бизнесийн салбарыг түүчээлэн ажиллаж буй аж ахуй нэгжийн төлөөлөл, тэдгээрийн удирдлагууд уригдан оролцох юм. Арга хэмжээнд оролцогчид энэ үеэр цар тахлын дараа эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн илүү сайжруулж, хөгжүүлэх талаар мэргэжилтнүүдийн өгч буй судалгаа, мэдээлэлтэй танилцаж, харилцан туршлага солилцох боломжтой.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жилийн Business Conference-2021 арга хэмжээг контент үзэх хэлбэрээр явуулж буйгаараа онцлогтой. Ингэхдээ оролцогчид кино театрт, хүн хоорондын зай барин, шаардлагатай мэдээллийг урьдчилан бэлтгэсэн видео контентоор хүлээн авах юм. Business Conference-2021 арга хэмжээгээр дамжуулан бидний өгч буй судалгаа, мэдээлэл хүрэлцэн ирсэн эрхэм та бүхний ирээдүйн төлөвлөгөө, цаашдын ажилд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт илтгэлтэй байна.

#BuildBackBetter #BusinessConference2021

Top