Г.Ариунбаатар Буриадад дуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Буриадын Ардын жүжигчин, Буриадын дуурийн театрын уран сайхны удирдагч Дарима  Линховоины уран бүтээлийн үдэшлэг ирэх сарын 8-нд Улаан-Үд хотод болно. Дарима Лхасарановна дуурийн урлагт 47 жил хүчин зүтгэсэн эрхэм. Тэрээр ЗХУ-ын үеэс эхлэн маш олон шавь төрүүлсэн нь одоо дэлхийн том театруудын тайзан дээр гялалзаж байна.

Манай Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ч мөн түүний шавь. Г.Ариунбаатараас гадна  энэхүү уран бүтээлийн үдэшлэгийн Хүндэт зочноор манай дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Ө.Уянга , Б.Гомбо-Очир нар мөн уригджээ.

Үдэшлэгт Буриадын эстрадын одод Мэдэгма Доржиева, Чингис Раднаев, Дулма Сунрапова, Зоригто Тогочиев, Дуурийн дуучин Мария Балданова, Дмитрий Барташкин, Соёл Батуев, Бадма Гомбожапов, Баиржаб Дамбиев, Эдуард Жагбаев, Дамба Занданов, Чингис Иванов, Елена Мохосова, Мунхзул Намхай, Билигма Ринчинова, Батчимэг Самбуу, Дина Санданова, Александр Хандажапов, Оксана Хингеева, Татьяна Шойдагбаева нар оролцож, ая дуугаа өргөх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.51) 2022 оны 03 сарын 31

Манай Ө.Уянгаа бол тэнд гайхашруулна доо.

0  |  0
Top