БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа Шанхай хот руу хоёр мянга гаруй цэргийн эмч илгээжээ. Үүнтэй зэрэгцэн тус хотод Жянсү, Жөжян муж болон Бээжин хотоос 10 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан хүрэлцэн ирээд байна. Тэд даваа гарагт эхэлж буй /2022.04.04/ Шанхай хотын 26 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулах кампанит ажилд оролцох юм.
Коронавирусний халдвар анх дэгдэж байсан Ухань хот руу Хятадын Ардын чөлөөлөх арми дөрвөн мянга гаруй цэргийн эмч илгээж байжээ.
Албан ёсны мэдээллээр, тус хотын эмнэлгүүдэд 55.9 мянган халдвартай өвчтөн эмчлүүлж байгаагаас 96 орчим хувьд нь шинж тэмдэг илрээгүй байна. Өнгөрсөн ням гарагт есөн мянга орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнээс шинж тэмдэггүй 8581 тохиолдол илэрчээ.
Коронавирусний халдварын тархалт эрчимжсэнтэй холбогдуулан Шанхай хотын эрх баригчид нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хэд хэдэн дүүрэгт хатуу хөл хорио тогтоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )