COVID-19: Шанхайд 22248 тохиолдол илэрч, 3 хүн эндлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны Ням гарагт Шанхайд 22248 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй, нийт гурван хүн өвчний улмаас нас барлаа. Нас барсан хүмүүс бүгд 89-91 насны хүмүүс бөгөөд зүрх, судасны архаг өвчтэй хүмүүс байсан гэж тус хорооны мэдээнд дурджээ.

Одоо Шанхай хот хатуу хөл хорионд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top