Цар тахлын халдвар намдахгүй байгаа Шанхай хотод туслахаар Хятадын 20 мужаас 9285 эмч илгээсэн нь бүгд уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд байлаа. Мөн Шанхайн уламжлалт эмнэлгийн 2000 ажилтан 28 эмнэлэгт ажиллаж байна.
БНХАУ-ын Хятад уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан хорооны дэд тэргүүн Хуан Луци “Бид эмийн ургамал, бэлэн эм тан нийлүүлэхээс гадна зүү төөнүүр, бариа заслаар ковидын эсрэг тэмцэнэ. Уламжлалт эмнэлгийг Барууны эмчилгээтэй хослуулснаар вирусыг устгаж, нас баралтын тоог багасгана гэдэгтээ итгэлтэй байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )