Рианна, A$AP Rocky | Жинхэнэ гэрлэлт үү, эсвэл?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Рианна болон A$AP Rocky нарын тоглосон "D.M.B" дууны клип өнөөдөр цацагдлаа. Тус дууг A$AP Rocky дуулсан бөгөөд клипэн дээр хосууд хуримаа хийж буй дүрслэл гардаг бөгөөд энэхүү гэрлэлт бодит амьдрал дээр үнэхээр болсон эсэх нь олны анхаарлыг татаад байна. 

Хосууд энэ тухай ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа бөгөөд уг клипний зураг авалтыг одоогоос нэг жилийн өмнө авсан бололтой. Учир нь уг клипэн дээр төрөх дөхсөн Рианна ямар ч гэдэсгүй харагдах аж. Мөн 2021 оны долдугаар сард Бронкст болсон зураг авалтын үеэр өмссөн хувцастайгаа ижилхэн хувцас өмссөн байна. 

Дуучин Рианна өнгөрөгч хоёрдугаар сард зүүн гартаа алмаазан бөгж зүүсэн байсан нь сүй тавьсан гэх цуурхлыг дэгдээсэн. Тийм ч учраас хосуудыг өмнө нь нууцаар гэрлэсэн байж магадгүй гэх таамаглалыг фенүүд нь дэвшүүлээд байгаа аж. 

 

 

 

Marry Me?

 

I Do 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.46.157) 2022 оны 05 сарын 06

Xvvgee garsanii daraa salna.

0  |  0
Top