Хөл хүнд гэдгээ зарласнаасаа хойш нам гүм байсан Бритни Спирс нохойтойгоо хамт авахуулсан нүцгэн зургаа нийтэлсэн нь шуугиан тариад байна.
Нохойгоо тэвэрсэн дуучин бүсгүй гэдсээ нуусан байх бөгөөд хайр энэрлийн төлөө бүх зүйлийг тавьж явуулах хэрэгтэй гэсэн утгатай тайлбар бичжээ.
14 жил өөрийн хүслээр байж чадаагүй тэрээр энэ хугацаанд жирэмснээс хамгаалах арга хэмжээ авч байсан бөгөөд дахин хүүхэдтэй болох гэж байгаадаа баяртай байгаагаа ярьж байсан.
Түүний хөвгүүд хэдийнэ өсвөр насанд очсон бөгөөд Бритнигийн удахгүй төрөх хүүхэд найз залуу Сэм Асгаригийн хувьд анхны хүүхэд нь болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Zaluu n uidaj bgaa bololtoi .mongonii toloo yavj bdag bhdaa