Хөл бөмбөгийн супер од Криштиану Роналду болон түүний гэргий Жоржина Родригес нар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд ихэр хүүхдүүдийнхээ нэгийг алдсан тухай мэдээллийг цацсан билээ.
Ихрүүд 2022.04.18-ны өдөр мэндэлсэн бөгөөд хүү, охин ихэртэй болсон ч хүү нь тодорхойгүй шалтгааны улмаас төрөх явцдаа эндсэн аж.
Харин охин нь эрүүл саруул бойжиж байгаа бөгөөд 28 настай Жоржина Родригес бяцхан охиныхоо нэрийг зарлан, зургийг нь нийтэлсэн байна. Тэд охиндоо Белла Эсмеральда хэмээх нэр хайрлажээ.
Хосууд хүүгээ алдсаныхаа дараа "Хүү маань нас барсан гунигт мэдээг зарлаж байна. Энэ бол ямар ч эцэг, эхийн хувьд мэдэрч болох хамгийн хүнд өвдөлт. Бяцхан охин минь энэ мөчид итгэл найдвар, аз жаргалтай байх цаг хугацааг бага ч болов бэлэглэж байна. Мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлсэн эмч, сувилагч нартаа баярлалаа. Энэхүү гарз хохирлоос болж бүх зүйл сүйрсэн учир бид хувийн нууцаа хадгалахыг хүсэж байна. Бидний бяцхан хүү минь, чи минь бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үүрд хайрлах болно" хэмээн бичиж гунигт үйл явдлаа фенүүдтэйгээ хуваалцсан бөгөөд охиноо эрүүл саруул өсгөн цааш аз жаргалтай амьдрахын тулд хичээж буйгаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )