"Balenciaga" брэндийн 625 ам.долларын үнэтэй ШИНЭ цуглуулга

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Загварын ертөнцөд өвөрмөц, содон өнгө төрхөөрөө алдартай "Balenciaga" брэнд пүүзний шинэ цуглуулгаа гаргажээ. 

Тус цуглуулгад багтсан гуталнууд хуучирч муудсан мэт загвартай бөгөөд насан туршдаа өмсөх боломжтой гэнэ. Түрийтэй болон түрийгүй загварын эдгээр гуталнууд 495-625 ам.долларын хооронд худалдаалагдаж байгаа аж.

Одоогоор эдгээр гуталнуудыг онлайнаар худалдаалж байгаа бөгөөд ирэх 16-ны өдрөөс эхлэн АНУ болон Ойрхи Дорнодын дэлгүүрүүд, 23-ны өдрөөс эхлэн Япон улсад тус тус худалдаалагдаж эхлэх гэнэ.

Өвөрмөц шийдэл бүхий гутлын загвар танилцуулдгаараа алдартай тэд өмнө нь өсгий болон хуруутай пүүз, өсгийтэй крокс зэргийг гаргаж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.179.190) 2025 оны 03 сарын 13

Өмсөх хүн гарах л байх даа хөөрхий

1  |  0
Top