Селена Гомезийн тикток дээрх нэгэн бичлэг Жастин Биберийн эхнэр Хэйли Биберийг элэглэсэн гэх шүүмжлэлд өртжээ.
Үүний дараа тэрээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан бөгөөд "Би та бүхнийг сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавина гэдэгт итгэж байна. Залуусаа би юу хийснээ мэдэхгүй байгаа ч намайг үнэхээр уучлаарай. Ямар ч муу санаа агуулаагүй шүү. Удахгүй устгах болно" хэмээжээ.
Үүнийхээ дараа тэрээр маргаан дагуулсан бичлэгнийхээ сэтгэгдэл хэсгийг хаасан бөгөөд Хэйли Биберийн "Get Ready With Me" бичлэг орсноос хэдхэн цагийн дараа Селенагийн нүүрээ будаж буй бичлэг орсон байна. Селена бичлэг дээрээ нүдээ эргэлдүүлсэн нь Хэйли Биберийг элэглэж байна гэх шүүмжлэлд өртсөн бөгөөд сэтгэгдэл хэсэг нь энэ төрлийн комментоор дүүрчээ.
Селена Гомез, Жастин Бибер нар 2011-2018 оны хооронд болзож байсан бөгөөд тэдний салалтаас таван сарын дараа Хэйли Болдуйнтай гэрлэсэн. Селена, Жастин нар харилцаандаа түр хугацаагаар завсарлага авч байгаа гэх тайлбарыг өгч байсан ч Жастин өөр хүнтэй гэрлэсэн нь тэдний хооронд маргаан үүсэх гол шалтгаан болжээ.
Одоог хүртэл тэдний хийсэн үйлдлийг бие биед нь хамаатуулах хандлага байдаг бөгөөд үргэлж харьцуулагддаг бүсгүйчүүд энэхүү үйлдлээ зогсоохыг олон нийтээс удаа дараа хүсжээ.
Сэтгэгдэл ( 0 )