Реппэр Канье Уэст экс эхнэртэйгээ тун ч адилхан харагддаг Чэни Жонс хэмээх бүсгүйтэй болзох болсон. Өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн болзож эхэлсэн тэдний харилцааг тийм ч удаан үргэлжлэхгүй гэх таамаглал байсан ч тэд харилцаагаа гүнзгийрүүлсээр байгаа бололтой.
Чэни Жонс өнөөдөр инстаграм хуудсандаа нэгэн зураг оруулсан байх бөгөөд бүргэдийн нүдтэй шүтэн бишрэгчид нь түүний гар дээр "YE" хэмээх шивээс байгааг олж харсан байна.
2021 оны 10-р сараас эхлэн хууль ёсны нэрээ Ye болгосон Канье Уэст Чэни Жонсоос өмнө жүжигчин Жулия Фокстой болзож байсан. Экс эхнэр Ким Кардашъяанаасаа салснаас хойш болзоот бүсгүйчүүдээ экс эхнэр шигээ харагдуулах гэж ихээр хичээдэг байсан Канье Уэст эцэст нь Кимтэй усны дусал мэт ижилхэн бүсгүй олжээ.
Харин Ким Кардашъяаны найз залуу нь түүний нэрийг цээжин дээрээ шивүүлсэн бол эгэмний ясан дээрээ "Миний охин хуульч" хэмээн шивүүлсэн байдаг. Ямартай ч тэдний салалт болон болзоот хүмүүсийг тойрсон дуулиан хэсэгтээ л зогсохгүй нь бололтой.
Сэтгэгдэл ( 0 )