Жонни Депп, Мэрилин Мэнсон нар ХУЙВАЛДААНЫ онолын ЗОЛИОС болсон уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Жонни Депп болон Амбер Херд нарт холбогдох шүүх хурал түр хугацаанд завсарлаад байгаа билээ. Харин энэ хугацаанд өөр нэгэн алдартны хүчирхийллийн хэрэг анхаарлын төвд ороод байна. 

Жонни Деппийн сайн найз Мэрилин Мэнсоны экс эхнэр түүнд хүчирхийлүүлдэг байсан тухай мэдээлэл цацаж баримтат кино хүртэл гаргуулж байсан. Харин Жонни Деппийн дэмжигчид Мэрилин Мэнсоныг ч мөн гүтгүүлсэн гэж үзэн #IStandWithMarilynManson хэмээх давалгааг твиттерт үүсгээд байна. 

 

 

2021 оны хоёрдугаар сард Мэнсоны хуучин сүйт бүсгүй 34 настай Эван Ричел Вүүд түүнийг олон төрлийн хүчирхийлэл үйлдсэн тухай дурдсан. Мөн өөр бүсгүйчүүдэд ч хүчирхийлэл үйлдсэн хэмээн мэдээлсэн бөгөөд Амбер Херд болон Эван Ричел Вүүд нар чамгүй дотно нөхөрлөдөг аж. 

 

 

Олон нийт эдгээр бүсгүйчүүдэд ижил төстэй зүйлс олон байгааг дурдан алдартай залуусыг хуйвалдааны онолын золиос болж байж магадгүй гэх хардаж буйгаа илэрхийлж эхэлжээ. 

 

 

Жонни, Мэнсон нар 1990-ээд оноос хойш нөхөрлөж байгаа. Тэдний хийсэн гэгдээд буй хүчирхийллийн хэрэг өөр хоорондоо ялгаатай ч ижил талууд бий учраас олон нийтийг хэн нэгний тухай мэдээлэлд яаран дүгнэлт хийхгүй байхыг уриалж эхэлсэн байна. 

 

 

Мэрилин Мэнсоны хувьд "Хаан ширээний тоглоом" киноны жүжигчин Эсме Бианко зэрэг 15 эмэгтэй түүний хүчирхийлэлд өртөж байсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд Лос Анжелесийн цагдаагийн газар уг хэргийг шалгасан ч ямар нэгэн ял шийтгэл ногдуулаагүй аж. 

Түүний экс эхнэр Эван Ричел Вүүдийн хэлсэн мэдүүлгүүдээс зарим нь гүтгэлгийн шинж чанартай байгаа нь тогтоогдоод байгаа бөгөөд уг хэргийн тухай дуулиан өнөөг хүртэл үргэлжилсээр байна. 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top