Өмнөд Солонгосын к-поп ертөнцийн А зэрэглэлийн алдартнууд болох G-Dragon болон Жэнни нар болздог гэх цуурхал дахин дэгдэж эхэлжээ.
Уг цуурхал G-Dragon-ий тавдугаар сарын 11-ны өдөр оруулсан сториноос үүдэлтэй бөгөөд Chanel брэндийн цамц урдаа барьсан эмэгтэйн ар тал дахь хананд Жэннигийн зураг байгаа нь фенүүдийнх нь нүдэнд туссан байна.
Нетинзенчүүд G-Dragon-ий гэрт Жэннигийн зураг өлгөөтэй байна хэмээн шуугьж байгаа бол зарим нь энэхүү байшин G-Dragon-ий гэр биш байх хэмээн таамаглаж байгаа аж.
Тэднийг болзож байгаа гэх цуурхал өнгөрсөн оны хоёрдугаар сард гарч байсан. Тухайн үед завгүй цагийн хуваарьтай байсан Жэнни G-Dragon-ий гэрт ирж очиж буй нь папарацид өртсөн байдаг бөгөөд тэдний зүгээс ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )