"Гүнжийн өдрийн тэмдэглэл" кинонд тоглож олонд танигдсан жүжигчин Хизер Матараззо өдгөө зөвхөн амьд үлдэхийн тулд л тэмцэж буйгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ярьжээ.
Энэ тухай хэд хэдэн удаа бичсэн ч удалгүй устгасан тэрээр өнөөг хүртэл Холливудад амжилт олохын тулд болон амьдралаа авч явахын тулд тэмцэж байгаа бөгөөд бүх зүйл хязгаартаа тулж, шантарч буйгаа дурджээ.
Тэрээр "Орчлон хорвоогоос ирж болох бүхий л цохилтууд, шоглоом хязгаартаа хүрч байна. Одоо хангалттай, би ядарч байна. Би үнэхээр өөрийгөө алдаж байгаа мэт санагдаж байна. Би ажлаа удаан хугацаанд, ямар ч гомдолгүйгээр хийсэн гэж бодож байна. Орчлон ертөнцөд итгэж байсан ч өнөөдөр ямар нэгэн зүйл бутран уналаа.
Би амьдралынхаа 30 гаруй жилийг жүжиглэхэд зарцуулсан. Би зүгээр л амьд үлдэхийн төлөө тэмцсээр дууслаа. Надад ялалт л хэрэгтэй. Амьдралыг минь өөрчлөх ялалт. Би Холливудаас нэг алхам ухарсан уу, эсвэл Холливуд надаас нэг алхам холдсон уу сайн мэдэхгүй байна" хэмээн бичсэн нь фэнүүдийнх нь санааг багагүй зовоосон гэнэ.
Үүний дараа түүнд урмын үгс харамгүй илгээх болсон фэнүүд амжилт хүсэж, үргэлж дэмжихээ амласан байна.
Тэрээр 2009 онд дараалласан олон шалгаруулалтад унасны дараа амиа хорлохыг завдаж байжээ. Мөн Холливудын бүх жүжигчид баян тансаг амьдардаггүй хэмээн ярьсан бөгөөд 2017 онд Lyft-ийн жолоочоор ажилд орохоор бүртгүүлэх шахаж байжээ.
Хизер Матараззо "Ихэнх хүмүүс намайг их хэмжээний цалин авдаг гэж боддог. Гэхдээ би тэгдэггүй. Ер нь ихэнх жүжигчид тэгдэггүй. Би хараал идсэн Приус унадаг, хоёр жилийн дараа л шинэ гутал худалдаж авч байна" хэмээн ярьсан нь олон хүмүүсийн харах өнцгийг өөрчилжээ.
Сэтгэгдэл ( 11 )
Энэ хүүхэнд нэг гутал аваад өгье дөө
Хаа сайгүй!бас ч гж унаатай .
Би 20 жил ажилласан эмч байна.Таны унадаг хараал идсэн Приус авч унаж чадахгүй л байна. Эрүүл мэндийн салбар үнэхээр гуниг. Дүү нар маань анагаахын сургуулиа төгсөөд л дэлгүүр ажиллуулж байна. Болж үхэх гэж Хөгийн засгийн газар.Хахаж үхсэн 76. Шаарнууд
Хараал идсэн приус унаал явж байна даа бас
Хоёрын хооронд од болчихоор хамаг хүний анхаарлын төвд оочихоод од шиг амьдарья гэхээр мөнгө байхгүй, энгийн амьдрах гэхээр нийгэм хүлээж авахгүй хэцүү байгаа хүн байна даа
Монголд цалингаар амьдраад байгаа юм уу хаашаа юм
Karieraas bish amidralaas taashaal avax tsag ni irjee dee tur amsxiigeed zuvxun uurteiguu bolz
Өвчингүй бол жаргал шүү дээ
Yunii toloo amidraad baigan bayjmaar l baigaa yum bnlda
Tegeheer bayajihiin tuld l amidarch bga hun yum bna l doo
Хүн ер нь байгаа юмандаа л сэтгэл хангалуун байх хэрэгтэй ш дээ приус унануу яануу хэнд хамаатай юм бэ харин ч байгалд ээлтэй эдийн засагт ч хэмнэлттэй бензин бага зарцуулдаг их ажил амжуулж өгдөг сайхан унаа даа харин гэтэл хараал идсэн приус гэн үү өөрсдөө приус унахгүй юм шиг битгий тэгээрэй харнаа