"Эми Уайнхаусын цогцос" бялуу дахин ШУУГИАН тарилаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 14

Америкийн жүжигчин, хөтлөгч, продюсер Нэйл Патрикийн тэртээ 11 жилийн өмнө захиалан хийлгэж байсан Эми Уайнхаусын цогцосны дүрстэй бялуу дахин олны анхаарлыг татаж шуугиан тарьж эхэлжээ. 

2011 оны Хэллоуины баярын үеэр "Эми Уайнхаусын цогцос" хэмээх тайлбартай бялууны зураг тархаж байсан бөгөөд үүнээс гурван сарын өмнө нэрт дуучин бүсгүй амиа алдсан юм. 

Түүнийг амиа алдсаны дараа ийнхүү тохуурхан нүд халтирам дүрс бүхий бялуу хийлгэсэн нь Нэйл Патрикийг сэтгэцийн асуудалтай хэмээх шүүмжлэлд өртөхөд хүргэсэн.

2011 оны энэхүү бусармаг үйлдлээс нь хойш өнөөг хүртэл Нэйл Патрикд дургүйцлээ илэрхийлсээр байгаа Эмигийн фенүүд түүнийг амьд ахуйд нь ч мөн дээрэлхдэг байсан алдартнуудын тухай ч мөн ярьж эхэлсэн байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ner(213.74.84.19) 2022 оны 05 сарын 14

Gaj gichii ve

0  |  0
Шербатский(66.181.178.65) 2022 оны 05 сарын 14

Гаж юм бэ

1  |  0
Top