53 настай Марк Энтони 23 настай Надиа Феррейра нар сүйн тавьсан баяраа Майами арал дээр тэмдэглэж байна.
Найз бүсгүйнхээ төрсөн өдрийг тэмдэглэх үеэр сүйн бөгж өгсөн Марк Энтони найзуудыг нь ч мөн урин баярыг нь хамтдаа тэмдэглэжээ. Тэдний харилцаа ердөө гурван сарын өмнө ил болсон бөгөөд Мексикт хамтдаа зугаалж байгаад олны хараанд өртсөн байна.
Марк Энтонигийн хувьд өмнө нь дөрвөн удаа сүй тавьж байсан. 1990-ээд оны сүүлээр жүжигчин Клаудит Лалид гэрлэх санал тавьж байсан бол үүний дараа Даянара Торрес, Женнифер Лопез, загвар өмсөгч Шеннон Де Лима нартай гэрлэж байсан.
Эдгээр бүсгүйчүүдээс нийт зургаан хүүхэдтэй. Хамгийн дуулиант салалт нь дуучин, жүжигчин Женнифер Лопезоос салсан явдал байсан бөгөөд Жэйло жүжигчин Бен Аффлектай хоёр дахь удаагаа сүй тавиад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Huuhemseg erdee\n