40 нас хүрч буй дуучин Бритни Спирс хүсэн хүлээж байсан хүүхдээ алдсан тухай харамсалтай мэдээг фенүүдтэйгээ хуваалцжээ.
Хэдхэн долоо хоногийн өмнө хөл хүнд болсноо зарлан аз жаргалаар бялхаж байсан тэрээр "Энэ бол ямар ч эцэг эхийн хувьд аймшигтай мөч. Магадгүй бид цааш явах боломжтой болсон үедээ зарлах ёстой байсан байх. Гэхдээ бид энэхүү жаргалтай мэдээгээ хуваалцахдаа маш их баяртай байсан. Бид энэхүү жаргалтай гэр бүлээ цаашид дахин өргөжүүлэхийн тулд хичээх болно. Та бүхнийхээ дэмжлэгт талархаж байна. Энэхүү хүнд хэцүү үеийн нууцаа хадгалахыг хүсэж байна" хэмээжээ.
Түүний найз залуу Сэм Асгари энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд түүний хувьд анхны хүүхдээ хүлээж байсан. Бритни Спирсийн хувьд экс нөхөр Кевин Федерлайнаас хоёр хүүтэй болсон бөгөөд хөвгүүд нь 16, 15 нас хүрч байгаа билээ.
Бритни болон Сэм Асгари нар 2021 онд сүй тавьсан бөгөөд хуримын товоо гаргасан тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан. Харин олон нийтэд зарлаагүй бөгөөд хуримаа нууцаар хийх төлөвлөгөөтэй байгаа бололтой.
Сэтгэгдэл ( 0 )