Machine Gun Kelly-ийн 30.000 ам.долларын үнэтэй МАНИКЮР

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Орон нутгийн цагаар ням гарагт болж буй "Billboard Music Awards 2022"-д олны танил алдартнууд хүрэлцэн ирлээ. 

Жүжигчин Меган Фоксийн сүйт залуу Machine Gun Kelly уг авардсд хүрэлцэн ирэхдээ 11.4 каратын жинтэй 880 алмааз бүхий маникюр хийлгэсэн хумстай ирсэн нь олны анхаарлыг багагүй татаж байна

 

 

Уг маникюрийг хийлгэхэд нийт 10 орчим цагийг зарцуулсан бөгөөд дараагийн удаад илүү шинэлэг, илүү том зүйл бодож олох болно хэмээн ярьсан байна.

Ёслолын дараа түүний хумсан дээрх шигтгээнүүдийг цуглуулан бөгж хийх гэнэ. Уг бөгжийг онлайнаар худалдаалж, олсон орлогыг Украинд хандивлахаар болжээ.

 

 

Түүний сүйт бүсгүй Меган Фокс болор шигтгээ бүхий Дэвид Комагийн даашинзаар гангарсан бол MGK Dolce& Gabbana брэндийн шигтгээтэй цамц болон богино костюм өмсжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МонголАлт(103.140.11.166) 2022 оны 05 сарын 16

Ганган залуу вэ транс маранс уу

0  |  0
Top