Хён Бин, Сон Еэ Жин нарын НУУЦ болзооны үеэрх зураг ДЭЛГЭГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

"Crash Landing On You" киноны гол дүрд тоглосноор хайр дурлалын романсаа эхлүүлсэн жүжигчид болох Хён Бин, Сон Еэ Жин нарын болзож байгаа тухай мэдээлэл өнгөрөгч 2021 онд олон нийтэд цацагдсан. 

Үүнээс хойш өөрсдөө албан ёсны мэдээлэл өгч, хуримын зар дуулгатал бүх зүйлээ нууцалж байсан тэд энэ оны гуравдугаар сарын 31-ны өдөр ойр дотнынхны хүрээнд хуримын ёслолоо хийсэн билээ. 

 

 

Тэднийг 2021 оны долоодугаар сард Чэжү арал руу хамт явсан гэх мэдээлэл байсан ч ямар нэгэн баримт байгаагүй тул тэгэсгээд намжсан. Харин энэхүү нууц болзооны үеэр авсан зургуудыг нэгэн фен нь нийтэлжээ. 

Жилийн хугацаанд хав дарж байсан эдгээр зургууд дээр Хён Бин байгаагүй ч Сон Еэ Жинтэй нэг газар гарын үсэг зурсан нь тэднийг хамтдаа байсан гэх хамгийн том нотолгоо болж байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top