Жулия Фокс дотуур хувцастайгаа ДЭЛГҮҮР хэсэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Жүжигчин Жулия Фокс өчигдөр (2022.05.16) Холливуд дэх нэгэн хүнсний дэлгүүрт дотуур хувцастайгаа явж байгаад папарацичдын дуранд өртжээ. 

Хар өнгийн спорт дотуур хувцастай явсан тэрээр жийнсэн хүрэм болон гутал, цүнхтэй байсан бөгөөд эдгээр хувцаснууд нь бүгд "Alexander Wang"-ийн цуглуулгад багтсан байна. Дотуур хувцас нь ирэх долоодугаар сараас худалдаалагдаж эхлэх бөгөөд Bodywear цуглуулгынх нь нэг хэсэг аж. 

Түүнийг олон нийтийн газар дотуур хувцастайгаа явсан хэмээн олон нийт шүүмжилж эхэлсэн ч тэрээр өөрийгөө зөвтгөх шалтгаан гаргаж иржээ. Тэрээр хэлэхдээ "Хэрэв далайн эрэг дээр дотуур хувцастайгаа явж болж байгаа бол бусад газар ч мөн ингэж явах нь асуудал биш гэж би бодож байна" хэмээсэн нь чамгүй шуугиан дэгдээгээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (192.82.78.141) 2022 оны 05 сарын 21

Шалдан явах нь эмэгтэйчүүдэд аюул авчрана. Эрчүүд шалдан явсан ч яахав.

0  |  0
.(85.153.200.4) 2022 оны 05 сарын 20

од болох гэж ядагсдын нэг л биз

1  |  0
Зочин(202.9.46.134) 2022 оны 05 сарын 17

Цүнхээ л сольчих. Муухай хуучирсан хиртэй жинсэн өмд бариад яваад байхын

0  |  0
Top