Хэйди Клумын охин төгсөлтийн үдэшлэгтээ ээжийнхээ ДААШИНЗЫГ өмсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Супер модель Хэйди Клумын охин 18 настай Лени Клум төгсөлтийн үдэшлэгтээ ээжийнхээ даашинзыг өмссөн байна.

Загвар өмсөгчийн карьераа эхлүүлээд байгаа тэрээр ээжийнхээ тэртээ 1998 онд улаан хивсний ёслолд өмсөж байсан даашинзыг өмссөн бөгөөд орчин үеийн хэв маягаар үсээ засуулан "Alexander Wang"-ийн 695 ам.долларын цүнхээр гоёжээ. 

2020 оны 12-р сард ээжийнхээ хамтаар Германийн "Vogue" сэтгүүлд зургаа авахуулснаас ердөө нэгхэн сарын дараа Берлиний загварын долоо хоногийг нээсэн тэрээр тайзан дээр байхдаа огтхон ч сандраагүй гэнэ. 

Тухайн үед яг л далавчтай мэт санагдсан тухайгаа дурдсан түүний загварын карьер тасралтгүй өссөөр байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top