Викторияа Бекхэм: Туранхай бие ХОЦРОГДОЖ, хүүхнүүд хөхтэй байхыг ИЛҮҮД үзэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Гоолиг биеэрээ алдартай дуучин, загвар зохион бүтээгч Викторияа Бекхэм "Хэт туранхай байхыг хүсэх нь хуучирсан хандлага" хэмээх утга бүхий үгс хэлсэн нь багагүй шуугиан тариад байна.

Түүнийг сүүлийн 25 жилийн турш ердөө нэг л хоолоо идэж байгаа тухай түүний нөхөр Дэвид Бекхэм ярьсан байдаг. Үүний тусламжтайгаар жингээ барьдаг тэрээр туранхай байхын эсрэг зүйл ярьжээ.

Энэ тухай тэрээр "Орчин үеийн бүсгүйчүүд эрүүл, галбиртай харагдахыг хүсдэг. Тэд хөх, бөгстэй байхыг хүсдэг. Майамид маш олон хөвсгөр бүсгүйчүүд энэ тус газрыг эзэгнэдэг гэж хэлж болно. Далайн эрэг дээр хувцасгүй шахам бүсгүйчүүд өөртөө итгэлтэйгээр алхаж байгаа нь үнэхээр гайхалтай харагддаг. Би тэдний хандлага, хэв маягийг маш чөлөөтэй юм гэж бодсон" хэмээжээ. 

 

 

Харин түүний туранхай, жижигхэн гэмээр биеийн тухай асуухад "Энэ бол жингийн тухай зүйл биш л дээ. Энэ нь өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэж, байгаадаа сэтгэл хангалуун байх явдал юм. Хөгжилтэй байхыг хүсэх, эрүүл хооллох, дасгал хийх, сахилга баттай байх зэргийн дунд би өөрийн тэнцвэрийг олж чадсан. Надад юу тохирохыг би л мэднэ" гэжээ. 

 

 

Тэрээр сүүлийн үед дасгалууд дундаа хүндийн өргөлтийн техникүүдийг оруулж эхэлжээ. Жингийн асуудалтай үргэлж нүүр тулгардаг байсан тэрээр булчин нэмж илүү галбиртай болж эхэлсэн бөгөөд энэ нь шинээр гаргаж буй брэндтэй нь ч мөн холбоотой гэнэ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top