Өөрийгөө эдгээхээр тэмцэж буй Бритни Спирс

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Дуучин Бритни Спирс хэдхэн хоногийн өмнө хүсэн хүлээж байсан хэвлий дэх үрээ алдсан тухай мэдээлсэн. Үүнээс үүдэн сэтгэлийн хямралд орсон дуучин бүсгүй өөрийгөө эдгээхээр тэмцэж байна. 

Тэрээр дуучин Бэйонсэгийн "Halo" дуун дээр бүжиглэж буй бичлэгээ инстаграм хуудаснаа оруулан "Одоогийн байдлаар би амьдралынхаа нэгэн хэсгийг туулж байна... Мөн хөгжим. Надад ухаарал, хэтийн төлөвөө олж авахад минь маш их тусалдаг. Бүжиглэж буй дуу бүр минь надад өөр өөр мэдрэмж, өөр сэтгэл хөдлөл мэдрүүлдэг. Би үүнээс зайлсхийж чадаж байгаадаа баяртай байна. Энэ дуу үнэхээр сүнслэг, би үүн дээр бүжиглэх дуртай. Өөрийгөө маш мэдрэмжтэй, сэтгэл хөдлөл ихтэй гэдгээ мэднэ. Гэхдээ энэ үнэмшилтэй байна уу" хэмээн бичсэн нь олон хүнийг нэгийг бодоход хүргэжээ. 

Түүний найз залуу Сэм Асгари энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд түүний хувьд анхны хүүхдээ хүлээж байсан. Бритни Спирсийн хувьд экс нөхөр Кевин Федерлайнаас хоёр хүүтэй болсон бөгөөд хөвгүүд нь 16, 15 нас хүрч байгаа билээ. 

Бритни болон Сэм Асгари нар 2021 онд сүй тавьсан бөгөөд хуримын товоо гаргасан тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан. Харин олон нийтэд зарлаагүй бөгөөд хуримаа нууцаар хийх төлөвлөгөөтэй байгаа бололтой. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top