Тун удахгүй овгоо солин Аффлек болох гэж буй хатагтай Женнифер Лопез Лос Анжелесийн гудамжнаа цагаан даашинзтай алхаж яваад папарацичдын дуранд өртжээ.
Үнэн хэрэгтээ энэхүү хувцас нь "Doen" брэндийн унтлагын хувцас бөгөөд "унтлагын хувцасыг гадуур ч өмсөж болно" хэмээх уриатай загварлаг бүсгүйчүүдийн тоог тэрээр ийнхүү нэгээр нэмлээ.
Унтлагын хувцсаа "Celine" брэндийн нарны шил, том цагираган ээмэг, алтлаг хүзүүний зүүлтүүд болон "Gucci" брэндийн болор шигтгээтэй шаахай, "Christian Dior" брэндийн цүнхээр тодотгожээ.
Тэрээр саяхан найз залуугийнхаа ээжтэй уулзахдаа тохиромжгүй хувцасласан гэх шүүмжлэлд өртсөн. Харин энэ удаад унтлагын хувцастай алхаж яваа нь зарим хүмүүст мөн л шүүмжлэх нэгэн шалтгаан болсон бололтой.
Сэтгэгдэл ( 3 )
untlaganii huvtsas bish
Бараг л хуримын даашинз юм биш үү
Же Ло жаахан хөгширсөн ч залуу насныхаа гоо үзэсгэлэнг хадгалсаар байгаам бноо