Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Крис Рокыг алгадсан жүжигчин Уилл Смитийн оролцсон "My Next Guest Needs No Introduction with David Letterman" ярилцлагын нэвтрүүлэг өнгөрөгч баасан гарагт "Netflix"-р цацагдлаа.
Өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай ярьсан тэрээр бага байхдаа аавынхаа хүчирхийллээс ээжийгээ хамгаалж чадаагүйдээ үргэлж харамсаж явдаг тухайгаа дурдсан байна. Уг нэвтрүүлгийн үеэр Оскарын тухай ярих байх хэмээн үзэгчид хүлээж байсан ч тийм зүйл болсонгүй. Учир нь уг нэвтрүүлэг Оскар болохоос өмнө зураг авалтаа хийсэн ажээ.
Уилл Смит хэлэхдээ "Би өөрийгөө үргэлж хулчгар гэж боддог байсан. 9 настай байхдаа аав ээжийг зодож байхыг хараад би юу ч хийж чадаагүй. Энэ надад би бол хулчгар амьтан гэх сэтгэгдлийг үлдээсэн. Яг одоо миний хувьд амьдрал үнэхээр сэтгэл хөдлөм байгаа. Учир нь хүмүүст уран бүтээлээрээ дамжуулан хүрч чаддаг.
Материаллаг зүйлс бидний аз жаргалыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй гэдгийг ухаарсан. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах зайлшгүй шаардлагатай. Юу ч байсан нэгхэн секундийн дотор алга болох боломжтой гэдэг бодит байдалтай эвлэрч амьдрах хэрэгтэй" хэмээжээ.
Оскарын үеэр түүний гаргасан үйлдэл эхнэрээ өмөөрсөн явдал байсан. Үүнээс үүдэн Академийн гишүүнчлэлгүй болсон тэрээр ямар ч үед гэр бүлийнхээ талд бат зогсоно гэдгээ ийнхүү мэдэгдэж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Jinhen Er hun