Өмнөд Солонгосын алдарт жүжигчин бүсгүй богино хугацаанд их хэмжээний жин хассан тухайгаа хуваалцсан нь олон хүмүүсийг гайхахад хүргэжээ.
Жүжигчин Шин Со Юл 2006 онд дебютээ хийж 2012 онд "Reply 1997" кинонд тоглосноороо олон нийтэд илүүтэй танигджээ. 20 настай байхдаа 75кг жинтэй байсан тэрээр зөвхөн ус ууснаар сар хагасын дотор 30 кг жин хасаж 46 кг болж байжээ.
Өлссөн үедээ багахан хэмжээний байцаа идэж өл дардаг байсан бөгөөд ийнхүү жин хасах болсон нь тухайн үеийн найз залуутай нь холбоотой гэнэ.
Найз залуу нь түүнийг бумбагар байх нь өхөөрдөм гэж хэлсэн ч "Найз охиноо жингээ хасах хэрэгтэй гэж бодохгүй байна уу" хэмээх асуултад "Тийм" гэж хариулаад зогсохгүй "Тэр миний хувьд дүү шиг минь санагддаг" хэмээсэн нь түүнд хүнд цохилт болсон аж.
Асар их жин хассан түүнийг сар хагасын дараа сургуульдаа очиход хүүхдүүд түүнийг гоо сайхны мэс засалд орсон хэмээн цуурхал тарааж байсан гэдэг. Дээд ангийн ах нар нь болзох санал ихээр тавьж эхэлсэн ч тэрээр хуучин найз залуутайгаа үргэлжлүүлэн хоёр жилийн турш болзжээ.
Тэр цагаас хойш идэвхтэй дасгал хөдөлгөөн, арчилгаагаар эрүүл чийрэг бие галбираа өнөөг хүртэл хадгалж яваа аж.
Жүжигчин бүсгүй 2019 онд өөрөөсөө гурван насаар дүү хөгжимчин залуутай гэр бүл болсон бөгөөд өөрийнх нь барьж байсан хатуу дэглэм сөрөг нөлөө үзүүлж байсныг ч мөн онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Puu