[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Намрын үс арчилгааны 4 ЗӨВЛӨМЖ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Намрын улиралд бидний үс багагүй сорилттой тулгардаг байна. Тэгвэл энэ улиралд үсээ хэрхэн гялалзсан, намирсан байдлаар нь хадгалж үлдэх, түүнийг өвөлд хэрхэн тэсвэртэй болгох талаар дөрвөн энгийн зөвлөмжийг хүргэж байна.


Чийгшүүл

Намар үс их хуурайшдаг. Иймээс та зун тослог үсний шампунь хэрэглэж байсан бол намар энгийн үсний шампунь руу шилж. Илүү чийгшүүлэх, тэжээл өгөх бүтээгдэхүүнийг сонгоорой. Үсний тос, маск зэргийг заавал хэрэглээрэй. Намрын улиралд эдгээр нь үсийг сайн хамгаалдаг. Үсээ халуун усаар угаахаас татгалзаж, хүйтэн бүлээн усаар угаах нь намрын улиралд үсээ эрүүл байлгахад тусална.

Халуун индүү, сэнс хэрэглэж огт болохгүй

Халуун индүү, үсний хайч, сэнс зэрэг нь үсийг маш их гэмтээдэг. Иймээс эдгээрээс бүрэн татгалзаж, зайлшгүй сэнсдэх бол холоос сэнсдэж, үсээ маш сайн хамгаал. Гэрээсээ гарахаас өмнө дор хаяж нэг цагийн өмнө үсээ угаасан байх ёстой.

Массаж хий

Намарт толгойн арьсанд массаж маш хэрэгтэй. Үсний уг тэжээлээр их дутагдсан байдаг тул хүйтний улирал эхлэхээс өмнө үсэндээ массаж сайн хийгээрэй.

Малгайгүй гарч болохгүй

Малгай өмсвөл үсний хэв алдагдана гэж эмээж байна уу? Гэхдээ сэрүүн улиралд малгай өмсөхгүй байх нь үсэндээ их хор учруулж байна гэсэн үг. Малгайгүй явснаар таны үс бүхэлдээ “амьдралгүй” болох эрсдэлтэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top