Тусгай хэрэгцээт 55-р сургуулийн агааржуулалтын системийг шинэчиллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог нийт зургаан сургууль байдгийн нэг нь 55-р сургууль юм. Баянзүрх дүүрэгт байрлах тус сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 500-аад хүүхэд суралцдаг. 55 дугаар сургуулийн цайны газар 1992 онд ашиглалтанд орсон бөгөөд сүүлийн 20-оод жил хамгийн ихээр тулгамдаад байсан асуудал нь агааржуулалтын систем байсан аж. Тэгвэл “Эн Си Ди Прекон” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг асуудлыг шийдвэрлэж, агааржуулалтын тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь сольж суурилуулжээ.

“Манай сургууль оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн ерөнхий эрдэм болон хөдөлмөр заслын  сургалт явуулдаг бөгөөд аливаад хэт мэдрэг сурагчид суралцдаг учир агаар орчны цэвэр байдал нэн чухал байдаг. Хүүхдүүдийн маань сурч боловсрох орчны тохижилтонд зориулж 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн “Эн Си Ди прекон” ХХК болон энэхүү ажлын гүйцэтгэлийг богино хугацаанд чанартай хийж өгсөн “Нью Тех Вен” ХХК-ийн хамт олонд маш их талархаж байна” гэж тус сургуулийн захирал Ч.Ганбилэг ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top