ШУА | Их, дээд сургуулиудад эндоумент сан байгуулах талаар хэлэлцлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

“Дээд боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” сэдэвт хэлэлцүүлгийн уулзалт өнөөдөр /2023.03.10/ болж байна.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сангийн нэгжийн удирдлага, мэргэжилтэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, багш зэрэг 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зохицуулалт, их, дээд сургуулийн профессор, багш, судлаачдын судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох, Монгол Улсын хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох, бүтээл хуулбарлалтын үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулалт, их сургуулийн профессор, дэд профессор цол олгохтой холбоотой тулгамдаж буй асуудал болон их, дээд сургуулийг хөгжүүлэх эндоумент сан байгуулах эрх зүйн зохицуулалт, шийдлийг хэлэлцэж байгаа юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамны дээр дурдсан эрх зүйн зохицуулалтыг батлан гаргаснаар их сургуульд докторын зэрэг хамгаалуулах, бүтээлийн хуулбарлалт шалгах, профессор, дэд профессор цол олгох, эндоумент сан байгуулах үйл ажиллагааны арга зүйн уялдаа, нэгдмэл байдал хангагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top