Шинэчилсэн бүртгэлээр иргэд ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах боломжтой боллоо.
Энэ талаар "Автотээврийн Үндэсний төв" ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж "Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлсэн.
2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байлаа. Үүнээс 800 мянга нь техник, хяналтын үзлэгт орж байна. Үлдсэн 460 гаруй мянга нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй.
Тав буюу түүнээс жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй бол бүртгэлээс хасах журамтай. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоох зорилгоор шинэчилсэн бүртгэл хийж байна. Жолооч нар олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ шинэчилсэн бүртгэлээр хасуулах боломжтой. Шинэчилсэн бүртгэлээр иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулахгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
авсан хүн нэрээ шилжүүлэхгүй олон жил болсон .хасуулж болхуу
mashin hasuulii
Tatwaraa tolohgvi hasuulj bolno gsn vgvv
Татвараа төлөх үү
hasuulyaa zarsan bhad neree shiljuulhgui zugtad bga teevriin heregselug ch gesen hasuulmar bnaa