Хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөний ур чадварт дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалт зохион байгуулагдлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар, Монголын Сэтгэл Зүйчдийн Нийгэмлэг хамтран Боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчдэд “Хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөний ур чадварт дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалт”-ыг 2023 оны гуравдугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж 33 сэтгэл зүйч хамрагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )