Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага буурчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашнямын Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлснээр “Гал түймэр унтраах, аврах ангиуд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 50, аврах ажиллагааны найм, нийт 58 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ. 

Дээрх хугацаанд аюулт үзэгдэл ослоос долоон иргэнийг аварч, 904 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажилласан байна.

2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 387, аврах ажиллагааны 49, нийт 436 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 16.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг тэрбээр мөн онцлов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top