Б.Батдэлгэр: Улсын комисс хууль бусаар 3806 барилгыг хүлээж авсан

2023 оны 03 сарын 14

Барилга байгууламжийн байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хууль бус бүрэлдэхүүнээр барилыг хүлээж авсан талаар “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр өнөөдөр /2023.03.14/ мэдээлэл хийлээ.


Тэрээр “Барилга байгууламжийн байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хууль бус үйлдлүүдийн талаар АТГ-т 2017 оны хоёрдугаар сарын 20-нд манай компаниас гомдол гаргасан.

АТГ нь Барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисстой ашиг сонирхлын зөрчилтэй байна уу. Яагаад бэлээхэн баримтууд байхад АТГ ажлаа хийхгүй байгаа юм бэ.

Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх “5Ш” хөтөлбөр зарлаж, өнгөрсөн баасан гарагаас мэдээлэл авч эхэлсэн. Гэтэл иргэдийн өгсөн мэдээллийг шалгах субъект нь манай “Бүрэн цутгамал” ХК шиг зургаа, долоон жил чирэгдүүлээд шалгахгүй, АТГ нь ашиг сонирхлоороо хандаж, шалгахгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор Барилга байгууламжийн улсын комиссын бүрэлдэхүүнийг тогтоож өгсөн байдаг. Үүнд 7 байгууллагын төлөөлөл оролцоно гээд 7 дахь байгууллага дээр нь мэргэжлийн хяналтын төлөөлөл оролцоно гэж нарийн зааж өгсөн. Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /НЕТГ/-ынхан мэргэжлийн хяналтын төлөөллийг оролцуулахгүйгээр өөрсдийн инженерүүдээ оролцуулсан. Өөрөөр хэлбэл НЕТГ-ын дарга Н.Нацагдорж 151 дүгээр тогтоолыг зөрчиж, дахин комиссын бүрэлдэхүүнийг шинэчилж найруулсан байдаг. Энэ нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийг мэргэжлийн хяналтын төлөөлөлгүйгээр хүлээж авч ирсэн.

Иргэн Б.Батдэлгэрт ирсэн лавлагаагаар Ерөнхий төлөвлөгөөний газар нь 2013 онд 575, 2014 онд 915, 2015 онд 882, 2016 онд 664, 2017 онд 770 барилгыг хүлээж авсан байгаа юм. Тэгэхээр эдгээр барилгуудыг бүгдийг хууль бус бүрэлдэхүүнээр хүлээж авсан.

“Бүрэн цутгамал” ХХК-аас удаа дараа хэвлэлд хандаж, 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр АТГ-т гомдол гаргасан. Харамсалтай нь эрүүгийн журмаар гомдол гаргаж байхад АТГ ашиг сонирхлоороо хандаж, эхний гурван сар прокурорын хяналтад оруулахгүйгээр дотооддоо шалгаад хууль дүрэм зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Манайх прокурорт гомдол гаргасны хүчинд 2021 оны долоодугаар сарын 19-ний өдөр шинжээч томилогдоод Улсын комиссын бүрэлдэхүүн хууль бус байна гэдгийг тогтоосон” гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.108) 2023 оны 03 сарын 15

хууль бус гэхээр одоо чанаргүй барилгуудыг авсан болж байна даа тэгээд өндөр үнэтэй хууль бус барилгуудыг яахав нураах уу мөнгөө өгөөд орсон айлуудыг яахав ийм хөгийн новшнууд байгаа юм даа

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(202.21.108.37) 2023 оны 03 сарын 14

Үнэн байх талтай. Ер нь энэ барилгын салбарт мэдлэгтэй боловсон хүчин цөөхөн болсон шүү. Ер нь л барилгыг мөнгө гээд харчихсан нөхдүүд. Тэгээд бас чанар ярина, газар хөдлөлтөнд тэсвэртэй, тэсвэргүй гэж том том дуугарна.

0  |  0
Яая(64.119.21.98) 2023 оны 03 сарын 14

Яая энийг шалгавал нүүрсний хулгайгаас дутахгүй ноцтой том асуудал гарч ирнэ есайд ноход зугтааж мөрөө балалхаас өмнө шалгаачээ өнгөрсөн борооны лараа гэгчээр үаавал асуудал гархаар ярьмар аядахаа боль

0  |  0
Top