Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл 2023 оны төлөвлөгөөгөө баталлаа

2023 оны 03 сарын 16

Орхон аймгийн гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл энэ оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2022 онд авч хэрэгжүүлсэн ажлуудтай танилцаж, 2023 онд хоёр чиглэлийн 13 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөн баталлаа. Тодруулбал, хотын ерөнхий төлөвлөлт, барилгажилт, зам, гарц, талбайн аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсох сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Орхон аймгийн төвд 2012-2018 онд 10 удаагийн үерийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, өнгөрсөн жилүүдэд үерийн ус зайлуулах далан, суваг шуудууг нэмэгдүүлж цэвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг сайн зохион байгуулж ирсний үр дүнд энэ төрлийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдээгүй байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр үерийн далан инженерийн байгууламж шинэчлэх, гэр хорооллын усан хангамжийг сайжруулах “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл хэрэгжиж байгаа билээ. 2022 онд зураг төсвийн болон зөвлөх үйлчилгээний ажлууд хийгдсэн, ирэх сараас барилгын ажил эхэлнэ гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top