ОБЕГ-аас найман ХУРАНДАА цолтон төрлөө

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярыг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас найман хурандаа цолтон төрлөө. Тодруулбал,

 

  • ҮАБЗ-ийн ажлын албаны референт, дэд хурандаа Б.Мягмардорж,

 

  • Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, ар талын газрын Төсөв санхүү, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Хаш-Эрдэнэ,

 

  • Эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа,

 

  • Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа С.Бямбасүрэн,

 

  • 179 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Эрдэнэбилэг,

 

  • НОБГ-ын “Аврах анги-105”-ийн дарга, дэд хурандаа М.Мөнхөө,

 

  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Батбилэг,

 

  • Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Чинбат,

 

  • ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа О.Батбилэг нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгов.

Хурандаа цол хүртсэн алба хаагчдыг ОБЕГ-ын удирдах бүрэлдэхүүн хүлээн авч, баяр хүргэж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top