Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг. Зөөлөн салхитай. +3…+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -19…-21 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
3-Р САРЫН 18-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16…-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус.
Бусад нутгаар -9…-14 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 1 )
nomtoibajr bi 1a ene edin zasagin jostoi goi suirulsne dege shuu gej arhi ugal agsna tabij ongirloo. mongoline din zasagig suirtel depolt hilsne zarlasan gishun yu bolson ged gabyat boldin.