Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр.
Энэ өдөр бид ханагар сайхан аавууд, хайртай нөхрүүддээ баяр хүргэж, тэдний баярын өдөр гэж тэмдэглэсээр иржээ. Энэ өдөр зөвхөн баяр тэмдэглээд өнгөрөх биш эрчүүдийн онцлог, тэдний сэтгэлзүйг зөвөөр хүлээж авч, ойлгоход туслах дараах зөвлөгөөг бэлтгэлээ.
Тэдний сэтгэлзүй эмэгтэйчүүдийнхээс нэлээд өөр
- Эрэгтэйчүүд оройн зайг сайн мэдэрч, илүү томоор сэтгэдэг, харин эмэгтэй хүн өөрийн мэдрэмж, зөн совиндоо илүү найддаг бөгөөд логикийн үүднээс огт үндэслэлгүй сэтгэдэг аж
- “Ухаалаг байдал” гэдэг үг эрэгтэй хүний сэтгэлгээний үндэс суурь болдог бол “сэтгэл хөдлөл” гэдэг үг эмэгтэйчүүдийг илэрхийлдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн энэ ялгаанаас болж үл ойлголцол үүсдэг байна
- Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэргүүлэх чиглэл өөр өөр байдаг. Эрэгтэй хүн хамгийн түрүүнд ажил мэргэжилтэй, амжилтанд хүрсэн байхыг хүсдэг бол эмэгтэй хүний хувьд бат бөх гэр бүлийг бий болгож, хадгалж үлдэх, эрүүл хүүхэд төрүүлэх нь хамгийн чухал юм. Чухам ийм ялгаанаас болж үл ойлголцол ихэвчлэн гарч ирдэг
- Эрэгтэй хүн бараг үргэлж ажил болон түүнтэй холбоотой санаа зовнил, баяр баясгалангийн талаарх бодолд автдаг бол эмэгтэй хүн гэр бүлийн бүх гишүүдийг сайн хооллож, эрүүл саруул, гэр орноо эмх цэгцтэй, тохь тухтай байлгах, эцэг эхтэйгээ уулзах талаар илүү их боддог
- Эмэгтэй хүн хамт олон, найз нөхдөдөө дэмжлэг үзүүлж, харилцан ойлголцлыг бий болгоход илүү их анхаардаг бол эрэгтэй хүн далд ухамсрын түвшинд хамгийн түрүүнд шилдэг нь байх тал дээр илүү анхаардаг
- Эмэгтэйчүүд харилцааг илүүд үздэг бол эрчүүд өөртэйгөө байх илүү дуртай. Асуудлыг шийдэх нь ч гэсэн энэ аргаар явагддаг. Эмэгтэй хүн найз нөхөд, хамаатан садныхаа тусламж, зөвлөгөө, дэмжлэгийг эрэлхийлдэг бол эр хүн өөрийгөө “хааж”, бүх зүйлийг чимээгүй боддог.
- Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлийн хувьд эрчүүдээс илүү нээлттэй байдаг. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар нь эмэгтэйчүүдийг эрчүүдээс ялгадаг. Эмэгтэй хүн сэтгэл хөдлөлөө барихад хэцүү байдаг нь сарын тэмдэгийн мөчлөгийн дааврын өөрчлөлтүүдтэй холбоотой байдаг бол эрэгтэйчүүдэд дааврын ийм тогтмол өөрчлөлт байдаггүй.
Монгол эрчүүдийн онцлог
- Сэтгэлзүйч нарын тодорхойлсноор монгол эрэгтэй хүнд дараах онцлог бий:
- Гэрийн гадна ажил буюу дайн тулаанд явах, мал ахуй хариулах гэх мэт гадна үйлүүдэд сайн
- Харин дотоод сэтгэлийн хат, тэнхээний хувьд бусад орны эрчүүдтэй харьцуулахад их ялгаа байдаггүй
- Монгол эрчүүдийн хувьд он удаан жил нүүдэлчин амьдарснаар гадаад орчиндоо илүү их ханддаг учир интроверт буюу төвлөрөх чадамж сайтай, өөр рүүгээ дотогшоо хандсан байдаг
- Монгол эр хүнд экстраверт буюу гадагшаа чиглэсэн, бусадтай харилцах чадамж өндөр, нээлттэй, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг тал дутагддаг аж
Сэтгэгдэл ( 0 )