Лантуун дохио ТББ-аас УДЭТ-ын арын талбайд өнөөдөр /2023.03.18/ “Мартахгүй, Давтахгүй” хүчирхийллийн эсрэг жагсаалыг зохион байгуулж байна.
Жагсаал хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдэж байгаа бөгөөд гол шаардлагууд нь Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хуулийн УИХ-аар хэлэлцүүлэн батлах, Гэрчийн мэдээллийг нууцлах, сайн хөрш байсныхаа төлөө эрсдэлд орохгүй байх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, Хохиролгүй гэсэн хүсэлтийг заавал хууль ёсны төлөөлөгчөөр хянуулах, эцэг эх нь өмнөөс нь хэлээд байдаг ч хүүхэд өөрөө хохиролтой байвал яах вэ, Сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн зохицуулалтыг боловсруулж батлахыг шаардаж байгаа аж.
Мөн хүүхдийн хамгааллын төсөв яаж зарцуулагдаж байгааг нээлттэй тайлагнах, хороо, сургуулийн нийгмийн ажилтан мэргэжлийн ажлаа хийх боломжоор нь хангах, хамгаалах байруудын үйлчилгээг сайжруулах, хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулах, бүх төрлийн байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой болж, олон нийтэд хүргэдэг байхыг шаарджээ.
Сэтгэгдэл ( 3 )
Элэнцэгнийх нь. Өнөөдөр эр цэргийн баяр болж байна. Ядахдаа хил дээр хүчиндүүлж амь үрэгдсэн, хэрэгт орсон хэдэн эр цэргүүдийнхээ эрхийн төлөө жагслаг байгаа даа.
Талбай дээр болохгүй зөвшөөрөл өгөөгүй гээд бсан хаана болчихвоо очих бсан юм та нартаа амжилт хүсьe дараа цуглаан болвол очно энэ нийгэмд үнэхээр хүүхэд хүчирхийлэл донтолт гээд сэтгэл өвтгөж бна бидний ирээдүй шүү дээ \n\n\n
” Лантуун дохио” ТББ хандаа амжилт хүсье дэмждэг шүү\nТа нар минь Хүүхдүүдийн төлөө бодит ажил хийсэн мундаг залуучууд