Туркт ажилласан Эмнэлгийн багийг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнав

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 18

Засгийн газрын шийдвэрээр БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлгийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гардуулан өгөв. Энэ үеэр мөн Монгол Улсын Шадар сайдын “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг шагнасан юм.

Турк болон Сирид газар хөдлөлтийн гамшиг болж, олон мянган хүний амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирсан. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр үүрэг гүйцэтгэх Эрэн хайх, аврах багийг илгээж, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндрөөр мандуулж чадсан эрхэм генерал, офицер, ахлагч та бүхэндээ нийт монголчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top