Аз жаргалтай байх 4 ЭНГИЙН АРГА

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Өнөөдөр Олон улсын Аз жаргалын өдөр.

Энэ өдөр танд аз жаргалтай байх дөрвөн энгийн аргыг хүргэе.


Дасгал хөдөлгөөн хий

Өдөрт 30-аас багагүй минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зориулдаг хүн аз жаргалтай байдаг. Мөн хоол хүнсэндээ амьтны бус ургамлын гаралтай хүнсийг түлхүү хэрэглээрэй.

Өндөг ид

Дааврын эрүүл мэндээ сайжруулахын тулд та хоол хүнсэндээ өдөрт доод тал нь 20-30 гр уураг хэрэглэх хэрэгтэй. Уургийн агууламж өндөртэй хоол хүнс дотроос өндөг хамгийн тэжээллэгт тооцогддог. Тиймээс өндгийг өдөр бүр идсэнээр өлссөн мэдрэмж төрүүлдэг инсулин болон грелин даавруудын түвшинг бууруулахад ч тустай байдаг.

Эерэгт төвлөр

Ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээ. Автсан бол өдөрт хоёр удаа амьсгалын дасгал хийгээрэй. Ингэснээр стрессийн дааврыг бууруулах боломжтой.

Хөл нүцгэн алх

Хөл нүцгэн явах нь стрессийг бууруулж, нойргүйдлийг арилгана. Учир нь хөлийн улны нэг инч бүрт 1300 мэдрэлийн төгсгөл байдаг. Зүлэг ногоо, элс, хайрган дээр хөл нүцгэн алхсанаар биед байгалийн энерги шингэж, эрүүл мэнд сайжирна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top