Хойд эцэгтээ зодуулж, хүнд гэмтсэн 3 настай хүүгийн эмчилгээний ТУСЛАМЖ хүслээ

2023 оны 03 сарын 22

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтсэн 3 настай хүү хэдхэн хоногийн өмнө амьсгалын аппаратнаас гарч, биеийн байдал нь тогтворжин, ГГСҮТ-д эмчлэгдэж байгаа аж. Хүүгийн төрсөн эцэг болон ар гэрээс нь өнөөдөр /2023.03.22/ хэвлэлд хандаж, ард түмнээсээ тусламж хүслээ. Тэдний зүгээс эмчлэгч эмч нартай нь ярилцаж, хүүг Турк улс руу эмчилгээнд явуулахаар болсон байна. Хүүгийн зөвхөн эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 150 орчим сая төгрөг шаардлагатай байгаа аж.


Хүүгийн аав М.Цогтбаатар: Хүүгийн биеийн байдал, ямар ч гэсэн аппаратнаас гарсан. Биеийн байдал нааштай байгаа. Монголд эмчилж болно гэж байгаа ч эмчлэхдээ хүүгийн биеийн байдал мэдрэл талдаа 70-80 хувьтай гэсэн. Тиймээс эмч нартайгаа ярилцаад, гадаад яваад эмчлүүлсэн нь хамаагүй дээр байх, эм, тарианы хувьд ч олдоц ихтэй гэж шийдсэн.

Бид олон газар руу хандаж үзлээ. Хамгийн нааштай нь Турк улс руу явахад арай өртөг багатай гэж үзэж байгаа.

Хүүгийн эмчилгээний зардал нь урьдчилсан байдлаар 140-150 орчим сая төгрөг болж байгаа. Ийм хэмжээний мөнгөний боломж байхгүй учир ард түмнээсээ хүүд минь туслахыг хүсэж байна. Үүдэл эсийн тариа нь өмнө нь 9 мянган ам.доллар байсан юм байна. Манай хүүд 2-3 удаа тариа хэрэглэх байх гэсэн.

Хамгийн нааштай хариу өгсөн нь Турк улс байна. Монголоос хүүг зөөвөрлөхөд 1-2 эмч хамт явна. Гэмтлийн эмнэлгийн эмч нар  үнэхээр чадлаараа эмчилж байна. Эмч нартаа баярлалаа” гэв.

Түүнчлэн том хүүгээ өөр дээрээ авсан бөгөөд болсон явдлын талаар сэтгэл зүйг нь бодож төдийлөн ярихгүй байгаа гэлээ. Юунаас болж эхнэрээс салсан талаарх сэтгүүлчийн асуултад гэр бүлийн хэд хэдэн удаагийн хууралтаас болсон. Том хүүгээ өөр дээрээ авсан байсан. Цагаан сарын өмнө хүүгээ ээж, дүүтэйгээ байя гэхээр нь явуулсан. Хүүхдүүдээ төрсөн ээжтэйгээ байвал дээр байх гэж бодсон гэдгийг хэлж байлаа. Мөн хүүгийн ээж бидэнтэй холбогдоогүй, 48 цаг саатуулагдсан гэсэн. Мөрдөн байцаалтын явцын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх байх  гэсэн юм.

Хандивын данс: Хаан банк - 5434121006- хүүгийн аав М.Цогтбаатар, Утас: 94524008

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(192.82.90.13) 2023 оны 03 сарын 23

Хойд урд хамаагүй төрсөн төрөөгүй хамаагүй энд бүгд буруутай

0  |  0
ард түмэн(192.82.64.147) 2023 оны 03 сарын 23

урьд нь зодуулж байхад хна байсан юм монголын ард түмэн туслах ёстой гэхдээ асран хамгаалагчаар нь хүүхэд хамгаалаын төвөөс хүн томилж явуулах хэрэгтэй одоо л нэг хүүхэд бодож гэнэ эцэг эх байх эрхийг нь түдгэлзүүлэх хэрэгтэй.................................................. эвий дэ нялх үр ямар их зовоо бол

1  |  0
Z(73.37.56.46) 2023 оны 03 сарын 22

Mongold emch baihgui shuu. Haniad hatgaagaa yalgahgui baisaar huuhed alsan daa ta nar.

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 03 сарын 23

chi ch buruutai 2 xuuxediin xajuud oron gert chuny alyyrchin irex bolomj olgoson xaana yu xiij yvav

1  |  1
zochin(73.111.180.213) 2023 оны 03 сарын 22

chi ch buruutai 2 xuuxediin xajuud oron gert chuny alyyrchin irex bolomj olgoson xaana yu xiij yvav

0  |  1
Ж(66.181.188.31) 2023 оны 03 сарын 22

Ийм жаахан хүүхдэд яаж гар хүрдэг б.аа..сэрээсэй гэж залбирах юмдаа

0  |  0
Unen(192.82.76.180) 2023 оны 03 сарын 23

Za shaaldaa. Muuhai humuus huuhdeer hurtel show hiih yuma. МОНГОЛ ЭМЧ НАР БОСГОНОО. МУУХАЙ ГЭХЭД АРАЙ МУУХАЙ ААВ ЭЭЖҮҮД.

3  |  1
66(202.70.34.98) 2023 оны 03 сарын 23

Аав бараг 70 хувь буруутай шүү

2  |  1
Hg(139.5.218.135) 2024 оны 04 сарын 17

Huuhdee yaagaad hayaj yavsan yum tegeed odoo sain aav boloh gej hudlaa dur esgej genee

2  |  1
zochin(202.21.127.136) 2023 оны 03 сарын 22

chono boroonoor hoid etseg daguulj huuhdee ergej toirohgui hayachaad odoo mungu nehej zavshih ni dee

2  |  1
Top