"Текстрим" ХХК-ийн хамт олон "Timely" цаг бүртгэлийн системийг нэвтрүүлээд жил гаруй хугацаа болж байгаа аж. Энэхүү цаг бүртгэлийн систем нь Монголдоо анхдагч гэдгээрээ онцлогтой бөгөөд хэд, хэдэн давуу талтай. Өнөөдрийн байдлаар цаг бүртгэлийн "Timely" үйлчилгээг 600 гаруй аж ахуйн нэгж ашиглаж байна. Тэд дээрх үйлчилгээг сонгосноороо ажилчдынхаа цагийн бүртгэл, хоцролт, илүү цаг, цалин зэргийг ганцхан товч дараад л шийдэхээс гадна ажилчдаа нэгдсэн мэдээ, мэдээллээр хангаж байна.
Н.БОЛОРХҮҮ: БИД МАШ ХЯМД ҮНИЙГ САНАЛ БОЛГОДОГ, НЭГ АЖИЛТНЫ САРЫН ТӨЛБӨР АЯГА КОФЕ Ч ХҮРЭХГҮЙ
Тэгвэл "Текстрим" ХХК-ийн хамт олон цаг бүртгэлийн "Timely" системийн Premium багцын үйлчилгээг сонгосон хэрэглэгчдэдээ 40-70 хувийн хямдрал зарлажээ.
Тус компанийн хамт олон "Basic", "Standart", "Premium" гэсэн гурван төрлийн багцыг хэрэглэгчдэдээ санал болгодог.
Энэ талаар "Текстрим" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Болорхүү "Манай бүтээгдэхүүнийг доод тал нь хоёр ажилтантай дээшээгээ 100 хүртэлх ажилтантай байгууллагууд түлхүү ашиглаж байна. Хувиараа бизнес эрхлэгчид, олон газар лангуу эзэмшдэг хэрэглэгч хүртэл байна. Түүнчлэн 20-30 хүнтэй жижиг, дунд бизнес эрхлэгчид, 700 хүртэлх ажилтантай томоохон групп компани хүртэл байна" гэв.
Түүнчлэн "Үнийн хувьд бид маш хямд үнийг санал болгодог. Нэг ажилтаны сарын төлбөр нь аяга кофе ч хүрэхгүй. "Манайх гурван төрлийн багц гаргадаг. "Basic" багц нь 2500 төгрөг, "Standart" багц нь 2900 төгрөг, "Premium" багц нь 3900 төгрөг гэсэн гурван төрлийн багцыг хэрэглэгчдэдээ санал болгодог. Харин яг одоо энэ дөрөвдүгээр сардаа багтаж гэрээ хийх юм бол 3900 төгрөгийн Premium" багцыг 40-70 хувийн хямдралтай үнээр авах боломжтой. Энэ бол маш том боломж гэсэн үг" гэх мэдээллийг өгч байна.
-"TIMELY" СИСТЕМИЙГ 600 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА, 24 МЯНГАН АЖИЛТАН АШИГЛАЖ БАЙНА-
Мэдээлэл, технологийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг "Текстрим" ХХК нь 2021 онд байгуулагдсан. Мэдээлэл технологи, веб, аппликейшн хөгжүүлэх чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай.
Энэ талаар тус Технологи хариуцсан захирал А.Оч "Манай компани 2021 оны зургаадугаар сард үүсгэн байгуулагдсан. Одоогоор нийт дөрвөн бүтээгдэхүүн хөгжүүлээд байна. Тэрний нэг болох "Timely"системийг одоогоор 600 гаруй байгууллага, 24 мянга гаруй ажилтан ашиглаж байна. Энэхүү системээрээ дөрвөн асуудлыг шийдэж байна. Хүний нөөц болон нягтан нарын цагаа бодох, цагийн тайлан гаргах, цалин бодох асуудлыг шийдсэн. Зайнаас ажиллах, бүтээмжээр цаг тооцох асуудлыг шийдсэн. Хувь хүний нууцыг чанд хадгална, тэр асуудлыг шийднэ" хэмээн ярилаа.
"Нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр ажилтан Timely апп-аар ажилтны цаг бүргэл хийгээрэй. Цаг шивж, цагийн тайлан гараар боддог, механик алдаа хайж, хянадаг түвэгтэй ажилдаа баяртай гэж хэлээрэй" хэмээн тус компанийн хамт олон уриалж байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ!
Сэтгэгдэл ( 2 )
Nice
[removed]alert(10)[removed]