ОБЕГ | Алба хаагчид 9353 ширхэг улиасны суулгац тарьлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9353 ширхэг улиасны суулгацыг “Жаргалант”-ын аманд тарьлаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагаас 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах бөгөөд өнгөрсөн 2022 онд нийт 95 мянга гаруй жимс, жимсгэнэний мод, бут шинээр тарьж, ургуулаад байгаа юм.

Зориудаар тарьж ургуулах зорилтын хүрээнд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар,  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газруудад  Үржүүлгийн нэгж байгуулж, аймгуудын Онцгой байдлын газарт нийлүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.170.73.226) 2023 оны 05 сарын 15

Hotiin hamag uliasiig suitgeed bdag, uur gazar baahan tariad bhiin. Yamar uchirtai yum bol do?

0  |  0
Зочин(202.131.236.22) 2023 оны 05 сарын 15

Нэг хэсэг нь мод тариал цаг, мөнгөө зарцуулаад л байдаг. Ургалтыг нь хариуцаж байгаа хүн ч алга. Нөгөө хэсэг нь ургасан байгаа модыг тайраад л байдаг. Авцалдаагүй л ажлууд болж хувирлаа. Уг нь тун хэрэгтэй ажил юмсан.

0  |  0
Top