СХД: Шилдэг 30 сувилагчийг мөнгөн шаналаар урамшууллаа

2023 оны 05 сарын 16

Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох тавдугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Сонгинохайрхан дүүргийн удирдлага энэхүү өдрийг угтан “Сайн туршлага” арга хэмжээнд оролцож, бусдыгаа хошуучлан шинэ бүтээл, шинэ санаачлага гарган эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлсэн, “Сайн туршлага”-ын номонд бүртгэгдсэн эрүүл мэндийн байгууллагын шилдэг сувилагч нарыг шалгаруулан урамшууллаа.

Сувилагчид “Хөхөөр хооллолтын ач тус”, “Хөхөө зөв хөхүүлэх”, “Гэрээр хэвтэрт буй өвчтний үндсэн хөдөлгөөнийг сэргээхэд туслах хэрэгсэл”, “Артерийн даралтыг зөв үзэх тусгай сандал”, “Үйлчлүүлэгчийг танин тодруулах таних тэмдэг”, “Дархлаажуулалт хийхэд хэрэглэгдэх нярайн бандан, багц”, “Бай эмчилгээ”, “Хөгжимт тайвшруулах эмчилгээг нэвтрүүлэх”, “Хүүхдийг оношоор нь ялган оношлох таних тэмдэг, “Яаралтай тусламжийн дэр өндөрлөгөө”, “Шагайн зам”, “Овъёосны хандаар эмчлэх нь”, “Хэвтрийн хүнд өвчтэй үйлчлүүлэгчийг холголт, цооролтоос сэргийлэх, хамгаалах хулдаас”, иргэдэд чирэгдэлгүй, хүлээгдэлгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ЧАТ ПОТ” хөгжүүлсэн зэрэг олон олон шинэ бүтээл, санаачлагуудыг гаргаж үйл ажиллагаандаа ашиглаж байна.


Энэхүү олон шинэ бүтээлүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төв, Хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төв, өрхийн эрүүл мэндийн төвийн 30 сувилагчийг дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, 500,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top