СХД: Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын дунд нөхөрсөг спортын тэмцээн зохион байгууллаа

2023 оны 05 сарын 22

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн дунд спортын дөрвөн төрөлт нөхөрсөг тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь дүүргийн Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан “Биеийн тамирын спортыг хөгжүүлэх” зорилтын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хамт олны чөлөөт цагийг зөв, зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох идэвхийг өрнүүлэх зорилготой.

Мөн энэ үеэр “Нөхөрсөг тэмцээнд хүрэлцэн ирсэн үйлдвэрлэл эрхлэгч байгууллагууд идэвх, санаачилга гарган дэмжин оролцож байгаад талархал, илэрхийлэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн цаашид хамтын ажиллагаагаа улам сайжруулан, уялдаа холбоотой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай илэрхийллээ.

Тэмцээнд оролцсон худалдаа үйлчилгээний нэгжүүд нэгдэж худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал, авто үйлчилгээ зэрэг нийт 14 багуудын бүрэлдэхүүнтэйгээр волейбол, дартс, сагсан бөмбөг, ширээний теннисийн төрлөөр хурд, хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдсөн юм.

Нийт 14 баг оролцсон бөгөөд дараах баг тамирчид шагналт байранд шалгарлаа.

 

Сагсан бөмбөгийн төрөл:

1-р байр ICE MARK - II

2-р байр МЭРГЭН БАГ

3-р байр МИЛКО ХХК

 

Дартсын төрөл:

1-р байр А.Очирсүрэн СҮҮ ХК-2

2-р байр Б.Буянцогт СҮҮ ХК-1

3-р байр Х.Дашдорж ICE MARK

 

Ширээний теннисийн төрөл:

ЭМЭГТЭЙ

1-р байр Л.Золзаяа МИЛКО ХХК

2-р байр Г.Уянга “ӨНӨР БАГ”

3-р байр н.Даваадулам “САРНАЙ САЛОН”

ЭРЭГТЭЙ

1-р байр Д.Мягмардорж СҮҮ ХК

2-р байр Ж.Эрхэмбаяр ЖЕМ ХХК

3-р байр Б.Хосбаяр “БАЯНХОШУУ БАГ”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top