ГОВЬ-АЛТАЙ | “Авлигыг би авахгүй, бас өгөхгүй аян” эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй “Шүгэл” ажиллагааны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүнд суртал чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг уриалсан соён гэгээрүүлэх аян, аймгийн Засаг даргын Тамгын газраас өрнүүлж буй “Авлигыг би авахгүй, бас өгөхгүй аян”-ы нээлтийн үйл ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Ёс зүйтэй хариуцлагатай төрийн албан хаагч” сэдэвт сургалтыг 58 төрийн байгууллагын 200 албан хаагчдад 2023 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 13:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл зохион байгууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top