ГОВЬ-АЛТАЙ | "Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 16

Орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг өнөөдөр Говь-Алтай аймагт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, болон сургалт хэлэлцүүлэгт хамтран оролцогч Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, банк, үнэт цаас, даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд болон 400 гаруй иргэд, төрийн албан хаагчид, олон нийт оролцлоо. Мөн нээлийн үйл ажиллагааг Шүүхийн Тамгын газар, Бургастайн Гаалийн хорооны албан хаагчид Алтайн магтаалаар эхлүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун сургалт, хэлэлцүүлгийг нээж “Санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал чухал хэвээр байна. Санхүүгийн зах зээл өргөжин тэлж, дэвшилтэт технологийн эрчимтэй хөгжил нэвтэрч, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл төрөлжин олширсоор байна. Салбарын хурдацтай хөгжил болоод олон улсын шинэ стандарт, сайн туршлагын талаар иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх нь иргэдийн эдийн засгийн үр шим, өгөөжийг хүртэх боломжийг нэмэгдүүлэхээс гадна санхүүгийн салбарын хөгжил, дэвшлийг дагаад санхүүгийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх боловсрол олгох зорилгоор энэ удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэдгийг онцолсон юм.

Сургалт, хэлэлцүүлгээр хөрөнгийн зах зээл, даатгал, мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, иргэд санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Түүнчлэн “Хаан банк” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аас үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар тус тус мэдээлэл хүргэсэн юм. Мөн хамтран оролцогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хэрхэн хувьцаа эзэмшигч болох талаар зөвлөгөө мэдээлэл хүргэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.187.136) 2023 оны 06 сарын 16

boso anadbazar shono genet galzuural solirol obchin tusad baina. nutsa shuu

0  |  0
zochin(66.181.187.136) 2023 оны 06 сарын 16

shuugch baisan suhtseren galzuural obchin tusla genuu. rock news.

0  |  0
zochin(66.181.187.136) 2023 оны 06 сарын 16

nogoo suhtseren omgoldog reket bas neg huuni aab alj baian.ene abrimt tee tin shuu tin mash nostotoi barimt.

0  |  0
zochin(66.181.187.136) 2023 оны 06 сарын 16

chini sohro etsges chiene aihuu tee bi ahlah atamna ganbold baina chi uhere chi.

0  |  0
Top