Жил бүр уламжлал болгон явагддаг “Хүргэлт” нэгдсэн арга хэмжээ 2024 оны арванхоёрдугаар сарын 7-10-ны өдрүүдэд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ талаар Говь-Алтай аймгийн засаг дарга Г.Чинбат "Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны иргэд болон Улаанбаатар хотод сурч буй оюутнуудын өвлийн хүнс хүргэгдэж ирлээ. Энэ удаагийн "Хүргэлт" арга хэмжээний хүрээнд 300 орчим тонн мах ченжийн гараар дамжилгүй ирлээ" гэлээ.
Түүнчлэн уг арга хэмжээг зохион байгуулахад улсын төсвөөс зардал гаргадаггүй бөгөөд орон нутгийн удирдлагуудын зүгээс махаа нийлүүлж буй малчин, тээвэрлэгч жолооч болон хэрэглэгчдийг холбож өгөх менежментийг зохион байгуулдаг гэдгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )